Saturday, March 16, 2013

Сургуулийн гаднах орчны төлөв байдлыг үнэлэх аргачлал


Зорилго: Сургуулийн гаднах орчин (сургуулийн ногоон байгууламж, хог хаягдал, хөрсний ус барих ба шингээх чадвар, салаа зам)-д үнэлгээ хийж, гаднах орчинг сайжруулах ногоон байгууламж нэмэгдүүлэх, хог хаягдлын менежмент нэвтрүүлэх, салаа замын тоог цөөрүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх.

Monday, March 11, 2013

Хог мөнгө болдог


Хүний хэрэгцээ хязгааргүй. Хязгааргүйн хэрээр хэрэгцээг үй болсон юм бүхэн хог болдог. Хог нь энгийнээр хэрэггүй болсон, ашиглаж дууссан зүйлс боловч түүгээр эргүүлээд бидний амьдралд хэрэгцээтэй зүйлсийг хийж болдог гэдгийг хүмүүс төдийлэн хайхардаггүй.
Та уусан ундааны сав, хэрэггүй болсон шил, урагдсан хувцасны товч зэрэг хаях гэж буй хогоо хогийн саванд хийхээ түр азнаарай. 


Бид “Эко-өдөр”-тэй боллоо


Бид байгаль нийгэмд ээлтэй үйлийг хэвшүүлэх, экологийн боловсролын талаарх зөв мэдлэгийг бусдад түгээх гэсэн зорилгынхоо нэгээхэн хэсгийг биелүүлж 7 хоног бүрийн 3 дахь өдрийг “Эко-өдөр” болгохоор боллоо. Энэ өдөр байгальд ээлтэй үгийг уриа болгон сонгон авч өглөө багш, ажилчид, сурагчдыг сургуулийн үүдээр орж ирэхэд уриагаа хэлэн угтаж, өдрийн турш урианы утга учрыг тайлбарлан багш сурагчдад шаардлага тавьж, зөвлөгөө өгч ажиллана.
Үүний үр дүн нь сурагчид хог хаягдалтай зүй зохистой харьцах, түүнийг хэрхэн бууруулах, хог хаягдлыг ил задгай хаяснаас үүдэн хор хохирол нь юу байдаг талаарх үндсэн ойлголтуудыг ойлгож чадна гэж үзэж байна.
               2013 оны 03 сарын 06-ны өдрийн уриа – “ХОГОО ХОГИЙН САВАНД”

Friday, February 1, 2013

Бидний тухай

  “Байгалиа  хайрлах  сэтгэлийг хүн  бүрт...”
“Эко түүчээ” нэрний утга: Бид нийгэмд байгаль, орчинд ээлтэй үйлийг хэвшүүлэх, экологийн боловсролын талаар зөв мэдлэгийг бусдад түгээх энэ үйлст тэргүүлэгч, чиглүүлэгч байх болно гэдэг санааг илтгэн зөвлөлийнхөө нэрийг “Эко түүчээ” гэж нэрлэсэн.
Логоны утга: Түүчээ гэдэг үг нь тэргүүлэгч, манлайлагч, зам заагч шувууг хэлдэг. Иймд түүчээ шувуу болон “ЭКО” гэсэн үгээ навчаар бүтээсэн. Энэ нь манай зөвлөл байгаль орчинтой холбоотойг илтгэнэ. Харин дэлхийн дүрсийг фон болгосон нь бидний үйл хэрэг улам газар аван дэлхийн бүх хүн байгалиа хайрладаг, байгаль эхийнхээ төлөө сайн үйлс хийдэг байгаасай гэсэн утгатай.
Зөвлөлийн уриа: Олны хүч оломгүй далай гэдэг шиг байгальдаа хайртай хүн олон байвал бид эрүүл сайхан дэлхийд амьдарч чадна. Иймд “Байгалиа хайрлах сэтгэлийг хүн бүрт...” түгээцгээе.

Thursday, January 31, 2013

"Хог хаягдлын эко шийдэл" бүтээлийн уралдаан





ХОГ ХАЯГДЛЫН ЭКО ШИЙДЭЛ” ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго: Залуусын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, шинэ шийдэл санааг илрүүлэх замаар хүрээлэн буй орчноо хайрлан, хамгаалах үзэл бий болгоход оршино.
Хамрах хүрээ: 57-р сургуулийн нийт сурагчид
Шалгаруулалтын хугацаа: Шүүгчдийн баг ирүүлсэн бүтээлийг нэг бүрчлэн үнэлэн дүгнэж, шалгаруулна. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2013 оны 3-р сарын ...-ны .17цагаас өмнө нийгмийн ажилтны өрөөнд хүлээн авна.
Ангилал:
·         Хэрэглээний бүтээл
·         Гоёл чимэглэл, бэлэг дурсгалын бүтээл
Шагнал урамшуулал: Ангилал тус бүрт
·         1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс
·         2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс
Жич: Уралдаанд ирсэн бүтээлээр үзэсгэлэн гаргана.
Холбоо барих, утас хаяг:
·         Цахим хаяг:  ecoschool99@yahoo.com, ecotuuchee.blogspot.com
·         Утас: 94144005, 99550090

"Шилдэг эко анги" шалгаруулах уралдааны удирдамж


ШИЛДЭГ ЭКО АНГИ ШАЛГАРУУЛАХ
УРАЛДААНЫ УДИРДАМЖ

1.    Зорилго:
1.1.        Багш сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх
1.2.        Сурагчдад суралцах эрүүл ахуйн шаардлага хангасан сургалтын таатай, эко орчин бүрдүүлэх
1.3.        Бүтээлч үйл ажиллагааг дэмжих, сурталчилах, үнэлэх, харилцан туршлага солилцох
1.4.        Хүн бүрийг байгальд ээлтэй үйлд хэвшүүлэхэд оршино.
2.    Хамрах хүрээ: 57-р сургуулийн нийт анги хамт олон
3.    Шалгаруулалтын хугацаа: 2 сарын 4 – 3 сарын 15-ны хооронд буюу 3-р улирлын турш
4.    Уралдааны журам:
4.1.        Оролцогч ангиуд өөрсдийн анги танхимын үнэлгээ хийсэн байх /10 оноо/
4.2.        Үнэлгээндээ тулгуурлан ангийн эко орчинг дээшлүүлэх /20 оноо/  
4.3.        Сурагчдын экологийн боловсролд зориулан өргөн хүрээг хамарсан ажил зохион байгуулсан байх /40 оноо/
4.4.        Уралдааны төгсгөлд дахин үнэлгээ хийж харьцуулсан байх /10 оноо/
4.5.        Шалгаруулалтаас 2 хоногийн өмнө анги бүр хийсэн үйл ажиллагааны тайланг ирүүлэх /зураг хавсаргана/ - 20 оноо
5.    Уралдаан дүгнэх:
5.1.        Эко зөвлөлийн ажлын хэсэг уралдаанд оролцож буй ангиудад байнга хяналт тавьж, явцын үнэлгээ өгнө.
5.2.        Уралдааныг 2012 оны 3сарын 15-нд тусгай комисс үнэлж дүгнэнэ.
6.    Шагнал урамшуулал: Шилдгийн шилдэг ангийг эко ангид өргөмжлөн цом,              200 000 төгрөг, дурсгалын зүйлээр шагнана.
7.    Холбоо барих, утас хаяг:
·         Цахим хаяг:  ecoschool99@yahoo.com, ecotuuchee.blogspot.com
·         Утас: 94144005, 99550090