Thursday, January 31, 2013

"Хог хаягдлын эко шийдэл" бүтээлийн уралдаан





ХОГ ХАЯГДЛЫН ЭКО ШИЙДЭЛ” ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго: Залуусын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, шинэ шийдэл санааг илрүүлэх замаар хүрээлэн буй орчноо хайрлан, хамгаалах үзэл бий болгоход оршино.
Хамрах хүрээ: 57-р сургуулийн нийт сурагчид
Шалгаруулалтын хугацаа: Шүүгчдийн баг ирүүлсэн бүтээлийг нэг бүрчлэн үнэлэн дүгнэж, шалгаруулна. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2013 оны 3-р сарын ...-ны .17цагаас өмнө нийгмийн ажилтны өрөөнд хүлээн авна.
Ангилал:
·         Хэрэглээний бүтээл
·         Гоёл чимэглэл, бэлэг дурсгалын бүтээл
Шагнал урамшуулал: Ангилал тус бүрт
·         1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс
·         2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс
Жич: Уралдаанд ирсэн бүтээлээр үзэсгэлэн гаргана.
Холбоо барих, утас хаяг:
·         Цахим хаяг:  ecoschool99@yahoo.com, ecotuuchee.blogspot.com
·         Утас: 94144005, 99550090
  
 ХОГ ХАЯГДЛЫН ЭКОШИЙДЭЛ” ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Нэг. Уралдааны бүтээлд тавдигдах шаардлага:
 Гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлсийн бүтээл:
  • Албан байгууллага, ахуйн хэрэгцээнд зориулагдсан
  • Шинэлэг санаа, уран сэтгэмж
  • Бүтээлийн ур хийц
  • Хүний хэрэгцээг хангахуйц
Хэрэглээний бүтээл:
  • Шинэлэг санаа, уран сэтгэмж
  • Хүний хэрэглээг хангахуйц
  • Эрүүл ахуйн хувьд аюулгүй
  • Бүтээлийн ур хийц
  • Өдөр тутам хэрэглэж болохуйц
Хоёр: Бүтээлийн шалгуур үзүүлэлт, шалгаруулах журам:
  • Материалын эх үүсвэр /20 оноо/ - Хог хаягдлын төрлүүд 
    • Бүх төрлийн шилэн лонх
    • Бүх төрлийн хуванцар лонх
    • Лонхны бүх төрлийн бөглөө
    • Хүнсний бүтээгдэхүүний лааз
    • Хэрэглэгдсэн CD, DVD
    • Жимс, самрын яс
    • Үйлдвэрийн бус ахуйн хэрэглээний төмөр хаягдал гэх мэт орно.
  • Бүтээл нь өвөрмөц, бүтээлч, шинэлэг санааг агуулсан байх  /25 оноо/;
  • Байгаль хамгааллын ач холбогдлыг харуулсан байх /25 оноо/
  • Эдэлгээ, ашиглалтын чанар /20 оноо/
  • Бүтээлдээ нэр өгөн, бүтээл хийх явцын тайлбарыг ирүүлсэн байх /10 оноо/

1 comment: