Monday, March 18, 2013
Saturday, March 16, 2013
Сургуулийн гаднах орчны төлөв байдлыг үнэлэх аргачлал
Зорилго: Сургуулийн гаднах орчин (сургуулийн ногоон байгууламж, хог
хаягдал, хөрсний ус барих ба шингээх чадвар, салаа зам)-д үнэлгээ хийж,
гаднах орчинг сайжруулах ногоон байгууламж нэмэгдүүлэх, хог хаягдлын менежмент
нэвтрүүлэх, салаа замын тоог цөөрүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх.
Monday, March 11, 2013
Хог мөнгө болдог
Хүний хэрэгцээ хязгааргүй. Хязгааргүйн хэрээр хэрэгцээг үй
болсон юм бүхэн хог болдог. Хог нь энгийнээр хэрэггүй болсон, ашиглаж
дууссан зүйлс боловч түүгээр эргүүлээд бидний амьдралд хэрэгцээтэй зүйлсийг
хийж болдог гэдгийг хүмүүс төдийлэн хайхардаггүй.
Та уусан ундааны сав, хэрэггүй болсон
шил, урагдсан хувцасны товч зэрэг хаях гэж буй хогоо хогийн саванд хийхээ түр
азнаарай.
Бид “Эко-өдөр”-тэй боллоо
Бид байгаль нийгэмд ээлтэй үйлийг
хэвшүүлэх, экологийн боловсролын талаарх зөв мэдлэгийг бусдад түгээх гэсэн
зорилгынхоо нэгээхэн хэсгийг биелүүлж 7 хоног бүрийн 3 дахь өдрийг “Эко-өдөр”
болгохоор боллоо. Энэ өдөр байгальд ээлтэй үгийг уриа болгон сонгон авч өглөө
багш, ажилчид, сурагчдыг сургуулийн үүдээр орж ирэхэд уриагаа хэлэн угтаж,
өдрийн турш урианы утга учрыг тайлбарлан багш сурагчдад шаардлага тавьж,
зөвлөгөө өгч ажиллана.
Үүний үр дүн нь сурагчид хог
хаягдалтай зүй зохистой харьцах, түүнийг хэрхэн бууруулах, хог хаягдлыг ил
задгай хаяснаас үүдэн хор хохирол нь юу байдаг талаарх үндсэн ойлголтуудыг ойлгож чадна гэж үзэж байна.
2013 оны 03 сарын 06-ны өдрийн
уриа – “ХОГОО ХОГИЙН САВАНД”
Subscribe to:
Posts (Atom)