Thursday, January 31, 2013

"Хог хаягдлын эко шийдэл" бүтээлийн уралдаан





ХОГ ХАЯГДЛЫН ЭКО ШИЙДЭЛ” ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Зорилго: Залуусын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, шинэ шийдэл санааг илрүүлэх замаар хүрээлэн буй орчноо хайрлан, хамгаалах үзэл бий болгоход оршино.
Хамрах хүрээ: 57-р сургуулийн нийт сурагчид
Шалгаруулалтын хугацаа: Шүүгчдийн баг ирүүлсэн бүтээлийг нэг бүрчлэн үнэлэн дүгнэж, шалгаруулна. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2013 оны 3-р сарын ...-ны .17цагаас өмнө нийгмийн ажилтны өрөөнд хүлээн авна.
Ангилал:
·         Хэрэглээний бүтээл
·         Гоёл чимэглэл, бэлэг дурсгалын бүтээл
Шагнал урамшуулал: Ангилал тус бүрт
·         1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс
·         2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлс
Жич: Уралдаанд ирсэн бүтээлээр үзэсгэлэн гаргана.
Холбоо барих, утас хаяг:
·         Цахим хаяг:  ecoschool99@yahoo.com, ecotuuchee.blogspot.com
·         Утас: 94144005, 99550090

"Шилдэг эко анги" шалгаруулах уралдааны удирдамж


ШИЛДЭГ ЭКО АНГИ ШАЛГАРУУЛАХ
УРАЛДААНЫ УДИРДАМЖ

1.    Зорилго:
1.1.        Багш сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх
1.2.        Сурагчдад суралцах эрүүл ахуйн шаардлага хангасан сургалтын таатай, эко орчин бүрдүүлэх
1.3.        Бүтээлч үйл ажиллагааг дэмжих, сурталчилах, үнэлэх, харилцан туршлага солилцох
1.4.        Хүн бүрийг байгальд ээлтэй үйлд хэвшүүлэхэд оршино.
2.    Хамрах хүрээ: 57-р сургуулийн нийт анги хамт олон
3.    Шалгаруулалтын хугацаа: 2 сарын 4 – 3 сарын 15-ны хооронд буюу 3-р улирлын турш
4.    Уралдааны журам:
4.1.        Оролцогч ангиуд өөрсдийн анги танхимын үнэлгээ хийсэн байх /10 оноо/
4.2.        Үнэлгээндээ тулгуурлан ангийн эко орчинг дээшлүүлэх /20 оноо/  
4.3.        Сурагчдын экологийн боловсролд зориулан өргөн хүрээг хамарсан ажил зохион байгуулсан байх /40 оноо/
4.4.        Уралдааны төгсгөлд дахин үнэлгээ хийж харьцуулсан байх /10 оноо/
4.5.        Шалгаруулалтаас 2 хоногийн өмнө анги бүр хийсэн үйл ажиллагааны тайланг ирүүлэх /зураг хавсаргана/ - 20 оноо
5.    Уралдаан дүгнэх:
5.1.        Эко зөвлөлийн ажлын хэсэг уралдаанд оролцож буй ангиудад байнга хяналт тавьж, явцын үнэлгээ өгнө.
5.2.        Уралдааныг 2012 оны 3сарын 15-нд тусгай комисс үнэлж дүгнэнэ.
6.    Шагнал урамшуулал: Шилдгийн шилдэг ангийг эко ангид өргөмжлөн цом,              200 000 төгрөг, дурсгалын зүйлээр шагнана.
7.    Холбоо барих, утас хаяг:
·         Цахим хаяг:  ecoschool99@yahoo.com, ecotuuchee.blogspot.com
·         Утас: 94144005, 99550090

Wednesday, January 30, 2013

"ECO-MEETING" гишүүдийн уулзалт


“Биологийн хичээлийн хөтөлбөрт Мод тарих сэдвийг боловсруулан турших” төслийн хүрээнд байгуулагдсан “ Эко түүчээ” зөвлөлийн гишүүдийн чөлөөт уулзалт 2012 оны 2 сарын 11-нд болж өнгөрлөө. Уулзалтын зорилго нь зөвлөлийн гишүүдийг хооронд нь танилцуулах, цагийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлэх, цаашид хийх үйл ажиллагаагаа хэлэлцэх явдал байсан юм.

                                                 Хөтөлбөр
14.00 – Нээлт / 57-р сургуулийн захирал Л.Оюунцэцэг үг хэлэх /
              - уулзалтын зорилго
              - төслийн товч танилцуулга
              - байгууллагуудын танилцуулга
14.15 – Эко сургууль - 7 алхмын тухай танилцуулга 
14.25 – Гишүүд хоорондоо танилцах
15.00 – “Бинго” тоглоом
15.30 – Төлөвлөгөө танилцуулах, хэлэлцэх
15.40 – Зөвлөлийн подволк тэмдэг тараах
16.10 - Зураг авахуулах  
                                                        Уулзалтын үйл явцаас




Tuesday, January 29, 2013

"Эко Түүчээ"зөвлөлийн 2013 онд хийх ажлын төлөвлөгөө

Хийх ажил
Хугацаа
Хариуцах эзэн
1
Эко зөвлөлийн нэр, лого, уриа гаргах
1 сарын 4
Эко зөвлөлийн гишүүд

2

Сургуулийн гадаад дотоод орчны үнэлгээ хийх

1 сарын 2-4

Эко зөвлөлийн гишүүд

3
Үнэлгээний тайланг үндэслэн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх
1 сарын 14 –         4 сарын 30
Эко зөвлөлийн гишүүд, төслийн ажилтнууд
4

Эко зөвлөлийн самбар, хувцас, тэмдэг, санал хүсэлтийн хайрцагтай болох
1 сарын 7-9
Гандолгор, Халиун

5
Уралдааны удирдамж гаргах
-     Шилдэг “эко анги” шалгаруулах
-    Хог хаягдлаар бүтээл хийх

1 сарын 9

Гандолгор, Халиун, Мөнхнаст
6
“Eco-meeting” Эко зөвлөлийн гишүүдийн уулзалт

1 сарын 11
Лхагва-Өлзий
Санчирболд Гандолгор, Халиун
7
Хяналтын баг гаргаж ажиллах
1 сарын 11 –          5 сарын 30
Лхагва-Өлзий

8
Эко зөвлөлийн уриаг сургуульд байрлуулах
1 сарын 17
Гандолгор, Халиун
9
Эко зөвлөлийн блог нээж ажиллуулах
1 сарын 25
Гандолгор, Халиун
10
Шилдэг “эко анги” шалгаруулах уралдааныг зарлах, шалгаруулах
2 сарын 4 – 3 сарын
Бадамдорж, Мөнхнаст, Гандолгор, Халиун
11
Эко зөвлөлийн өдөртэй болох
2 сарын 17  -        5 сарын 30
Эко зөвлөлийн удирдах зөвлөл
12
Эко танхим байгуулах
1 сар дотор
Эко зөвлөлийн гишүүд, төслийн ажилтнууд
13
Байгаль орчны сэдвийг төрөл бүрийн хичээлийн агуулгад тусгахад багш нарт туслах
2 сарын 4 –          3 сарын 31
Бадамдорж, Мөнхнаст,
14
“Хог хаягдлын эко шийдэл”  сэдэвт хог хаягдлаар бүтээл хийх уралдаан
2 сарын 11 -              3 сарын 11
Бадамдорж, Мөнхнаст, Ивээлт,
15
Сургуулийн орчныг цэцэгжүүлэх
2 сарын 11 -            4 сарын 30
Э. Насанбаяр, эко зөвлөлийн гишүүд
16
Цэцэг тарьж ургуулах, арчлах аргад суралцах
3 сарын 1 -                   4 сарын 30
Эко зөвлөлийн гишүүд
17
Музейгаар аялах
4 сарын 4-10
Эко зөвлөлийн гишүүд
18
“Eco-meeting” Эко зөвлөлийн гишүүдийн уулзалт
4 сарын 17
Лхагва-Өлзий, Өрнөх,
Гандолгор, Халиун
19
Сургуулийн ойр орчим дахь газарт их цэвэрлэгээ хийх
4 сарын 20
Эко зөвлөлийн гишүүд
20
Мод тарих хаврын ажил зохион           байгуулах
4 сарын 30-ны дотор
Э. Насанбаяр, эко зөвлөлийн гишүүд
21
Сургуулийн гадаад дотоод орчны үнэлгээ хийх
4 сарын 26
Эко зөвлөлийн гишүүд
22
“Эко зөвлөлийн нээлттэй өдөрлөг
5 сарын 1-10
Эко зөвлөлийн гишүүд
2013 он
1
Эко зөвлөлийн цаашдын төлөвлөгөөг танилцуулах
10 сарын 1
Эко зөвлөлийн гишүүд
2
“Цэцгийн баяр”
10 сарын 10 -     11 сарын 1
Мөнхнаст, Эко зөвлөлийн гишүүд
3
“Ногоон ирээдүй” сэдэвт мэтгэлцээний тэмцээн
10 сарын 14-18
Амартүвшин, Анужин
4
“Ногоон ирээдүй”  сэдэвт зохион бичлэгийн уралдаан
11 сарын 1-8
Энхмаа, Билигзаяа
5
“Ногоон ирээдүй”  сэдэвт илтгэлийн тэмцээн
11 сарын 19-30
Амартүвшин, Санжаадарь, Одням
6
“Хог хаягдлын эко шийдэл”  уралдааны бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлэх
10 сарын 1 -        11 сарын 15
Эко зөвлөлийн гишүүд
7
Зөвлөлийн шинэ гишүүдэд “Экологи боловсролын төв”- н музей үзүүлэх
11 сарын 30
Энхмаа, Билигзаяа
8
2014 онд хийгдэх ажлыг төлөвлөх
12 сарын 20
Эко зөвлөлийн гишүүд